Компьютерийн
сүлжээний үндсэн ойлголт
Хичээлийн зорилго:
- Компьютерийн сүлжээний
тухай
-
Компьютерийн сүлжээний түүх
-
Компьютерийн сүлжээний хэлбэр
- Өгөгдөл дамжуулах техник
Сүлжээний
тухай
Компьютерийн
сvлжээ нь олон тооны төхөөрөмжийг тусгай протокол, техник хэрэгслийн
тусламжтайгаар хооронд нь холбон нэг тєхєєрємжєєс нєгєє рvv єгєгдєл дамжуулах, хvлээн авах,
нэгдсэн нэг мэдээллийн бааз руу хандах боломжийг хэрэглэгчид олгодог.
Компьютерийн хамгийн том сvлжээ нь Интернэт юм.
Интернэтийн
сvлжээнд дэлхийн сая сая компьютер холбогдон ямар ч vед хvссэн мэдээллээ авах
боломжтой байдаг бол тодорхой нэг хvрээнд нэг байгууллага єєрийн дотоод сvлжээтэй байгаад байгууллага дотроо
мэдээллээ солилцдог байх жишээтэй. Сvлжээний єєр нэг жишээ бол нисэх онгоцны буудал юм. Хэрэглэгч буух
гэж байгаа болон нисэх гэж байгаа онгоцны хуваарийг буудлын зааланд байрлах аль
ч дэлгэцээс харах бололцоотой байдаг.
Мєн супермаркетууд дахь тєлбєрєє
хийдэг касс дэлгvvрийн дотоод сvлжээнд холбогдсоноор барааны vнийн мэдээллийн
бааз руу хандан аль бараа ямар vнэтэйг харах боломжтой байдаг.
Интернет
Интернет бол
дэлхийн хамгийн том компьютерийн сүлжээ бөгөөд Интернетэд холбогдохын тулд
заавал Интернет руу холбогдох албагүй бөгөөд Интернетэд холбоотой локал
сүлжээнд холбогдсоноор энэхүү шаардлага хангагдана. Энэ
нь Интернет бол хоорондоо холбоотой сүлжээнүүдээс бүрдэнэ гэдгийг харуулж
байна.
Ямар нэгэн
хэрэглэгч Интернет рүү холбогдож байна гэдэг нь тухайн хэрэглэгч өөрийн ISP (Internet Service Provider)
–ийн локал сүлжээ рүү холбогдож байгаа хэрэг юм. Интернет нь суперкомпьютерээс
эхлэн жирийн персональ компьютер хүртэл янз бүрийн системүүд янз бүрийн
үйлдлийн системүүдийн цогц юм.
Компьютерын сvлжээний тvvх
Компьютер vvсэж хєгжиж эхэлсэн 1950-60-аад оны vеээс
компьютерийн сүлжээ үүссэн. 1950-аад онд цоолсон карднуудыг
ашиглан мэдээлэл боловсруулдаг "эртний" компьютерууд ашиглагдаж эхэлсэн. Гэхдээ
энэ vед дэлхий дээрхи нийт компьютерын
тоо нь хэдхэн арваар тоологдох тун цєєхєн байжээ. Иймд эдгээрийг хооронд
нь холбох "гайхамшигт" санаа хэний ч толгойд ордоггvй байсан. 1960-аад онд компьютеруудыг mainframe гэж нэрлэгдэх
гол толгой компьютерт
холбож сvлжээ vvсгэх технологи гарч ирсэн.
1970-аад
онд компьютерын
хэмжээ нь эрс жижгэрч, мєн
томхон байгууллага, пvvс корпораци, их дээд сургуулиуд єєрсдийн mainframe(толгой) компьютер дээрээ database (єгєгдлийн сан) vvсгэж, уг сvлжээнд байгаа бусад (client)
компъютерууд нь энэ database-д хандаж мэдээлэл авч болдог шинэ технологи
дэлгэрсэн. 1980-аад онд микрокомпьютер буюу хувь хvн жижиг бизнесvvдэд зориулагдсан
авсаархан бєгєєд хямдхан компъютерууд гарч ирж,
эхэндээ сvлжээнд холбогдолгvй ашиглагддаг байснаа удалгvй хооронд нь юмуу
mainframe -д
холбож сvлжээ vvсгэж эхэлсэн. Микрокомпьютерууд дэлхий даяар маш их хурдацтай тархсан тул, 1990-ээд
онд эдгээрийг тvшиглэсэн client - server бvтэцтэй сvлжээ ихэд дэлгэрсэн байна.
Сүлжээний
хэлбэр
- LAN (Local Area Network)
- MAN (Metropolitan Area Network)
- WAN (Wide Area Network) гэж ерөнхийд нь ангилдаг.
LAN (Local Area Network)
Газар зvйн
хvрээгээр хязгаарлагдмал зєвхєн нэг болон хэд хэдэн барилга
эсвэл барилга доторх аль нэг байгууллагын 2 ба тvvнээс дээш тооны компьютерvvд,
сvлжээний бусад тєхєєрємжvvдийг хооронд нь тусгай тєхєєрємж, кабелиар холбосноор дотоод
сvлжээ буюу LAN vvсдэг. Дотоод сvлжээнд
холбох компьютер, бусад
тєхєєрємжvvдийн
тоо нь тухайн байгууллагаас шалтгаалан харилцан адилгvй байдаг бєгєєд нэг сvлжээнд 10-с дээш
компьютер холбосон бол зарим байгууллага мянгаас илvv компьютер
холбосон тохиолдол ч байдаг. LAN
сүлжээний холболтын сувгийн өгөгдөл дамжуулах хурд нь 10-100 megabit байна.
Компьютерvvдийг дотоод сvлжээнд холбосноор:
компъютеруудын дунд принтер хувааж
хэрэглэх
нэг интернэт холболтын эрхийг хувааж
хэрэглэх
хоорондоо файль, мэдээлэлийг
хялбарханаар солилцох
хоорондоо тоглоом тоглох
хоорондоо алслагдсан
компъютеруудыг холбосон бол хэрэглэгчид сvлжээгээ ашиглан хоорондоо чатлах,
видео хурал хийх гэх мэтээр харилцааны хэрэгсэл болгон ашиглаж болно.
Локал
сүлжээ нь дараах хэсгүүдээс бүрдэл болно. Үүнд:
- Кабель
- Connector
- Программ хангамж
- Компьютерүүд
- HUB эдгээр болно.
MAN сүлжээ
MAN гэдэг нь хэд
хэдэн локал сүлжээ нийлсэн хэлбэр юм. Өөрөөр хэлбэл хэд хэдэн байгууллагуудыг
холбосон сүлжээ юм. Энэ сүлжээг газарзүйн байрлалын хувьд 10-100 км-ын хооронд
үүсгэж болно.
WAN сүлжээ
WAN сүлжээг MAN сүлжээнүүдээс
үүсгэнэ. Энэ нь Улс болон Тив хооронд үйлчлэх бөгөөд 100 км-ээс дээш байх юм. WAN нь InternetWork-ийн орчинг
үүсгэж буй хэрэг бөгөөд WAN-ийн
жишээ бол Интернет юм.
Дамжуулах
Техник
Физик
орчноос сигналыг дамжуулах 2 төрлийн технологи байна.
- Нарийн зурвасын дамжуулалт (baseband)
- Өргөн зурвасын дамжуулалт (broadband)
Нарийн
зурвасын дамжуулалт
Энэ төрлийн дамжуулалтанд өгөгдлийг
тодорхой 1 давтамжтай тоон сигнал хэлбэрээр дамжуулдаг. Энэ сигнал нь дискрет
цахилгаан эсвэл гэрлийн импульс хэлбэртэй байдаг. Энэ дамжуулалтын үед тухайн
кабелийн дамжуулах суваг бүхэлдээ уг сигналыг дамжуулахад ашиглагддаг. Сигнал 2
чиглэлд дамжуулагддаг. Сигнал кабелиар дамжуулагдах явцдаа аажмаар замхран
арилдаг. Хэрэв кабелийн урт 1 сегментийн уртаас хэтэрвэл сигналыг буруу хүлээн
авах эсвэл бүр алга болдог. Үүнээс зайлсхийхийн тулд сигналыг сэргээж анхны
хэлбэрт оруулах зориулалтаар репитерийг ашигладаг.
Өргөн зурвасын дамжуулалт
Өргөн зурвасын дамжуулах системүүд нь
өгөгдлийг давтамжийн тодорхой зурваст аналог сигналын хэлбэрээр дамжуулдаг.
Сигнал нь тасралтгүй үргэлжлэх цахилгаан соронзон эсвэл оптик долгион байна.
Энэ дамжуулалтын үед сигнал нь дамжуулах физик орчноор зөвхөн 1 чиглэлд
дамжуулагдана. Энэ дамжуулалтын үндэс нь модуляц болно. Өргөн зурвасын
дамжуулалтанд сигналыг өсгүүр ашиглан сэргээдэг.
Гэрийн
даалгавар: Сүлжээний төрлүүдийг судлах
No comments:
Post a Comment